Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн удирдлагууд чуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Иргэний нисэхийн
байгууллага /ICAO/-ын Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий
захирлуудын 56-р чуулган (DGCA-56)
Непал улсын нийслэл Катманду хотноо өнөөдөр эхэллээ.
Долоо хоног үргэлжлэх тус чуулганд ИНЕГ-ын тэргүүн дэд
дарга Б.Алтанцом тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Жил бүр зохион байгуулдаг
хуралд ICAO-ын гишүүн, Ази-Номхон далайн бүсийн 50 гаруй орны иргэний
нисэхийн удирдах байгууллагын дарга, удирдлагууд оролцож байна.
“DGCA-56” хурлаар өнгөрсөн онд болсон 55 дугаар хурлаас
хойш ICAO-аас авч хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх ажил, бодлого
чиглэл, бүс нутгийн хэмжээнд тулгарч буй шийдвэрлэх ажлын талаар хэлэлцэж байна.
Мөн хурлын үеэр АНУ-ын Нисэх хүчний байгууллага (FAA)-гаас ирсэн төлөөлөгчид Ази, Номхон далайн
бүсийн орнуудын Иргэний нисэхийн байгууллагын удирдлагуудтай уулзаж "Боинг B737-800 Мах" загварын агаарын
хөлгийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгч санал солилцохоор байгаа нь
олны анхаарлыг татаж байна.
Дашрамд дурдахад хоёр жилийн өмнө “DGCA-54” хурлыг манай
улсад зохион байгуулж байсан юм.