Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-08-19 14:45:55

ТОКИО. /Yomiuri/. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд бусад улсын хөөргөсөн цэргийн зориулалттай хиймэл дагуулуудыг устгах чадалтай хиймэл дагуулуудыг хөөргөх асуудлыг Японы Засгийн газар хэлэлцэж байна.


Японы эрх баригчид ийм хиймэл дагуулуудыг 2020 оны хоёрдугаар хагаст хөөргөж эхэлж магадгүй гэж “Yomiuri” сонин эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилжээ. Тус сонинд бичсэнээр, сансарт цэргийн сөргөлдөөн болох аюул хурдацтай нэмэгдэж байгаатай, мөн ОХУ болон БНХАУ цэргийн зориулалттай байлдааны хиймэл дагуулууд бүтээж эхэлсэнтэй холбоотойгоор цэргийн хиймэл дагуулууд хөөргөхөөр шийдсэн аж. “Манай хиймэл дагуулууд нь одоогоор хамгаалалтын ямар ч систем байхгүй” гэж Японы Батлан хамгаалах яамны төлөөлөгч хэлсэн байна. Японы Өөрийгөө хамгаалах хүчин одоогийн байдлаар дэлхийн экваторын дээр /0 өргөрөгт/ байрладаг дугуй тойрог замд мэдээлэл цуглуулж, дамжуулдаг хиймэл дагуулуудтай аж.


Япончууд мөн бусад хиймэл дагуулыг ажиллагаагүй болгодог, мөн ийм халдлагаас хиймэл дагуулуудаа хамгаалах технологи бүтээж байна гэж “Yomiuri” сонинд бичжээ.


Холбоотой мэдээ