Зургаан төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг буцааж өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-06 12:32:39

АНУ-аас мягмар гаригт /IV.5/ буюу өчигдөр зургаан төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монголд албан ёсоор буцаан өгсөн байна.

Монголоос хууль бусаар хил гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-ын Нью-Йорк болон Юта муж улсад хураан авсан юм. Эдгээрээс хамгийн том нь Алиорам үлэг гүрвэлийн гавлын яс аж. Уг гавлын ясыг Францаас хуурамч бичиг баримтаар АНУ-д авчрах үеэр гаалийн албаныхан хураан авчээ. Алиорам нь цэрдийн галавын үед буюу ойролцоогоор 66-70 сая жилийн тэртээд Монголын говьд амьдарч байсан тираннозавридын бүлгийн махчин үлэг гүрвэл юм. Уг үлэг гүрвэлийн ердөө хоёр төрөл зүйл илэрсэн нь монголын говиос олджээ. АНУ-аас 70 сая жилийн настай Тарбозаврын араг ясыг Монголд буцаан өгснөөс хойшх гурван жилийн хугацаанд нийтдээ 23 үлэг гүрвэлийн араг яс, чулуужсан олдворыг  буцаан өгөөд байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ