Ховд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-16 15:07:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2019 он гарснаас хойш зургаан иргэн Ховд голын усанд осолдож амь насаа алдсан талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

"Өнгөрсөн долдугаар сарын 02-нд Ховд голд осолдсон Өлгий сумын иргэн Ж-гийн цогцос хагас сарын дараа Бугат сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрээс олдсон байна.

Тухайн иргэний цогцсыг эрэн хайх ажиллагааны явцад өмнө нь сураггүй алга болсон бас нэгэн хүний цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгчээ. "Иргэд ихэнхдээ өөрсдийн анхаарал, болгоомжгүй байдлаас болж амь насаа алдаж байна" хэмээн аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад З.Азат хэллээ.

Тийм учраас гол усыг гатлахдаа заавал баталгаат зам, гүүрээр явах, зам товчлох үүднээс гарамгүй газраар гарахгүй байхыг онцгойлон анхааруулав.

Холбоотой мэдээ