Дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсэн асуудлаар хүлцэл өчихийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-08-16 13:23:28

СӨҮЛ. /Yonhap/. Японы дэглэмээс чөлөөлөгдсөний 74 жилийн ойг тохиолдуулан БНСУ-ын олон мянган иргэн дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсэн асуудлаар хүлцэл өчихийг Токиогийн засаг захиргаанд уриалан жагсжээ.


10 гаруй нийгмийн бүлгийн 2000 орчим хүн Сөүл хотын төвд цуглаж, “бид түүхийн амьд гэрчүүдийн хувиар тууштай байж, чин сэтгэлээсээ хүлцэл өчихийг Япон улсаас шаардан нэгдэх болно” хэмээн хашхирч байжээ. Жагсагчдын дунд албадан хөдөлмөр эрхлэлтийн хохирогчдын нэг И Чун Сик байжээ.


Японы экспортын хяналтын талаарх шийдвэрээс үүдэн Сөүл, Токиогийн харилцаа хурцадсан энэ үед дээрх жагсаал болжээ. БНСУ-ын Дээд шүүх дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийн тухай шийдвэр гаргасны хариуд Токио стратегийн зориулалттай материалд хязгаарлалт тавьсан хэмээн олон нийт таамаглаж байна.


Японы экспортын хязгаарлалт БНСУ-ын иргэдийн дундах Японы эсрэг үзлийг улам даамжруулсан бөгөөд тус улсын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх уриалга орон даяар газар авахад хүргэжээ. 

Холбоотой мэдээ