Хандиваар цугларсан гэрийг иргэдэд гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-08-14 16:50:10
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын үеэр төлөөлөгчдийг хүлээн авч байсан өргөө цагаан гэрүүдээс 45-ыг нь гэр хүссэн иргэдэд гардуулжээ.

Наадмын үйл ажиллагааг дэмжиж, аймгийн уугуул болон тэнд ажиллаж амьдарч байгаа иргэд,  аж ахуйн нэгж байгууллагууд мөнгөн ба эд материалын хандив өгсөн бөгөөд түүний дотор 70 гаруй гэр хандивласан байна.  

Эдгээр гэрийг наадмын үеэр барьж, ирсэн зочид, төлөөлөгчид, урилгаар оролцогчдыг хүлээн авч, байрлуулсны дараа ийн 15 сумын 45 өрхөд аймгийн Засаг дарга гардуулсан юм.

Холбоотой мэдээ