Хэт халсны улмаас долоо хоногийн дотор 23 хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-14 14:15:43

ТОКИО. /TASS/. Япон улсад хэт халсны улмаас долоо хоногийн дотор 23 хүн нас баржээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус улсад халуунд цохиулсны улмаас 13 мянга орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ тухай Японы Гал түймэртэй тэмцэх ерөнхий газар мэдээлжээ.


Өнгөрсөн долоо хоногт Япон улсад нийт 12571 хүн халуунд цохиулсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн хэмээн мэдэгдэлд дурджээ. Оршин суугчдыг тамирдуулсан халуун өдрүүд Япон улсад үргэлжилсээр байна. Зарим бүс нутагт агаарын температур 39 хүртэлх хэмд хүрч, халж байгаа аж.


Хэт халалтын улмаас бие нь тавгүйрхсэн, амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь өндөр настай иргэд байжээ. Эдийн засгийн шалтгааны улмаас тэдгээрийн зарим нь агааржуулагчаа ажилуулахгүй байх тохиолдол олонтоо гардаг байна. Хэт халалттай холбоотойгоор удаан хугацаагаар наранд ил явахгүй байх, илүү их шингэн зүйл ууж байхыг эрх баригчид ард иргэдэд уриалсан байна.

Холбоотой мэдээ