Нидерландад хэт халсны улмаас 400 гаруй хүн нас баржээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-13 10:02:12
Yesukheitumur Tumurbaatar

АМСТЕРДАМ. /Reuters/. Хэт халалтын улмаас Нидерландад 400 гаруй хүн нас барлаа гэж тус улсын Статистикийн газраас мэдээлжээ.


Долдугаар сарын 22-ноос өнгөрсөн долоо хоног хүртэлх хугацаанд Нидерландад нийт 2964 хүн нас барсан нь олон жилийн дунджаас 15 хувиар илүү байсныг тус байгууллагын тайланд дурджээ. Долдугаар сарын сүүлээр тус улсад агаарын температур анх удаа 40 хэмд хүрч халсан бол мөн хугацаанд Европ даяар хэт халж, агаарын хэмийн үзүүлэлтүүдийг шинэчилсэн билээ. 


Судлаачдын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт үргэлжилсэн хэт халалтын үеэр нас барсан хүмүүсийн тоог 2006 онд болсон хоёр удаагийн хэт халалтын үетэй харьцуулахад илүү олон байсан байна. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь Нидерландын зүүн нутаг буюу хамгийн их халж байсан нутгаар амьдардаг байсны зэрэгцээ тэдний 300 орчим нь 80 болон түүнээс дээш насны хүмүүс байжээ.

Холбоотой мэдээ