Улаанбаатарт 3-5 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-04-06 07:49:38

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна.

2016 оны дөрөвдүгээр сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүсийн нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 3-5 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Холбоотой мэдээ