АНУ ОУСС руу роботоо илгээхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-08-12 15:29:28

ВАШИНГТОН. /Vesti/. Хүнтэй төстэй “Robonaut2” роботоо АНУ Олон улсын сансрын станц /ОУСС/ руу илгээхээр төлөвлөж байна. Уг роботыг 2019 онд багтаан илгээж магадгүй гэж NASA агентлагийн төлөөлөгч мэдээлжээ.


“Robonaut2” роботыг өмнө нь ОУСС руу илгээж байсан байна. Уг робот тойрог замын станцад 2011-2018 оны хугацаанд янз бүрийн даалгавар гүйцэтгэсэн боловч эвдэрсэн байна. Роботыг засаж, шинэчлэхээр дэлхий рүү буцаасан аж.


Өмнө нь наймдугаар сарын 22-нд ОХУ "Фёдор" хэмээх роботоо "Союз МС-14" хөлгөөр ОУСС руу илгээсэн байна. Уг роботыг сансарт илгээхээс өмнө нэрийг нь “Skybot F-850” болгож өөрчилжээ.


"Фёдор" робот ОУСС дээр тийм ч удаан байхгүй аж. Оросын сансрын нисэгч Александр Скворцов уг роботын хамт хэд хэдэн туршилт явуулах бөгөөд "Фёдор"-ыг есдүгээр сарын 7-нд дэлхий руу буцаана.


Холбоотой мэдээ