БНАСАУ-ын эрх баригчдын шүүмжлэлийг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-12 13:54:43

СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч Ли Сан Ми БНАСАУ-ын шүүмжлэлийг няцааж мэдэгдэл хийжээ. БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан сургуультай холбогдуулан БНАСАУ-ын Гадаад хэргийн яам өнгөрсөн ням гарагт мэдэгдэл хийсэн юм.


“БНСУ, АНУ-ын цэргийн сургуультай холбогдуулан манай Засгийн газарт хандсан БНАСАУ-ын шүүмжлэл нь хоёр Солонгосын харилцааг хөгжүүлэхэд тус дэм болж чадахгүй” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.  


“Энэхүү сургууль нь БНАСАУ-д заналхийлсэн хээрийн сургууль биш бөгөөд цэргүүдийн хяналтыг Вашингтоноос Сөүл рүү шилжүүлэхэд бэлтгэх команд штабын сургууль юм. Энэ нь хоёр Солонгосын цэргийн хэлэлцээг зөрчсөн явдал биш” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна. 


БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн сургууль нь хоёр Солонгосын яриа хэлэлцээг хүндрүүлж байна хэмээн онцлон тэмдэглэсэн мэдэгдлийг БНАСАУ-ын Гадаад хэргийн яам энэ сарын 11-нд гаргасан юм. 

Холбоотой мэдээ