“Versace” компани Хятадаас хүлцэл өчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-12 12:39:20

БЭЭЖИН. /China Daily/. Италийн хувцас загварын “Versace” компани шинэ загварын богино ханцуйтай цамц болон урт ханцуйтай цамцан дээрх бичигтээ Хятадын Засаг захиргааны онцгой бүс болох Хонконг болон Макаог тусдаа улс хэмээн тэмдэглэн гаргасандаа хүлцэл өчжээ.


Хятадын олон нийтийн сүлжээнд тус цамцны зургийг байршуулсан нь “Versace” компанийг олны шүүмжлэлд өртөхөд хүргэсэн байна. 


“Versace” хувцас загварын компани ийм алдаа гаргасандаа уучлалт гуйж, бичиг нь алдаатай хэвлэгдэн гарсан бүх хувцсаа худалдаанаас эргүүлэн татаж, устгахаа амласан байна. Түүнчлэн Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг гэдгээ онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн “Versace” компанийн нүүр царай болсон Хятадын жүжигчин Ян Ми ийм алдаа гаргасантай холбоотойгоор тус компанитай хамтран ажиллахаа больж байгаагаа мэдэгдсэн байна. Компани энэ үйлдлээрээ Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд эргэлзэж байна хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ