Мьянмарт хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-08-12 10:50:47

ЯНГОН. /Xinhua/. Мьянмарын Мон мужид хүчтэй аадар борооноос үүдэлтэй хөрсний гулгалтын улмаас 51 хүн амиа алдсан талаар тус улсын Гал түймэртэй тэмцэх газраас өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.


Эрэн хайх, аврах ажиллагааг дулаан мэдрэгчтэй камер, “Hasty” хайлтын симтем зэрэг тоног төхөөрөмжийг ашиглан явуулж байгаа ажээ. Хүчтэй аадар борооны улмаас өнгөрсөн баасан гарагийн оройн 19 цагийн орчимд “Ма-лат” уулын орчимд хөрсний гулгалт үүссэн бөгөөд уг гамшигт үзэгдэлд оршин суугчид, байшин барилгууд, тээврийн хэрэгслүүд өртсөн байна.


Мьянмарт борооны улирал үргэлжилж, хүчтэй аадар бороо орж байгаагийн улмаас Паунг, Мавламине, Мудон, Танбюзаят, Кайикмарав, Е зэрэг тосгон үерт нэрвэгдэж, Паунг тосгоны зарим сургууль үйл ажиллагаагаа түр зогсооход хүрчээ. 

Холбоотой мэдээ