Төрийн дээд одон медалиар 66 хүн энгэрээ мялаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 21:58:45

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн 66 иргэн төрийн дээд одон медалиар шагнуулсныг аймгийн удирдлагууд Галдан бошготын өргөөнд гардуулан өглөө.

Боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, мал аж ахуй, хувийн хэвшил, цэрэг цагдаа гэх мэт салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гарган, аймаг, сум, орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан 3 хүнийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, 41 хүнийг “Алтан гадас одон”-гоор, 21 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар, нэг хүнийг “Цэргийн хүндэт медаль”-иар тус тус шагнасан юм.

Увс аймаг Б.Батхүү   

Холбоотой мэдээ