Сэвлэг үргээх болон үс засуулбал эрч, хүч ихсэнэ

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-10 09:15:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 10. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 10. Санчир гараг. Эрхтэний тэнгэрт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр.


Барилдлага: Шид 

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Огторгуй

Наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ