ӨНӨӨДӨР: “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-08-09 08:06:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 09-нд болох үйл явдлын тойм:

08.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг болно. Утас: 94091377

10.00 цагт Сүхбаатарын талбайд Т.Лхагвасүмбэрэлийг хөнөөсөн хэргийг дахин шалгахыг шаардаж, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-аас тайван жагсаал зохион байгуулна. Утас: 94091377

11.00 цагт Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, болон их, дээд сургуулиудын захирлууд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн явцтай танилцана. Утас: 88111619

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барьж буй барилгуудын талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон НМХГ, НОБГ, НХБХГ, НАЗХГ-аас мэдээлнэ.

11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Хангарди ордны 14 давхарт НОСК-иас "Буянт-ухаа 2" 972 айлын орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлнэ. Утас:91117202

Холбоотой мэдээ