Цусны төвийн эмч хувиасаа хөрөнгө гаргаж ажлын байраа тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-09 12:30:09

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төв аймгийн Нэгдсэн эмнэлэг болон 16 сумын Эрүүл мэндийн төвийг яаралтай цусаар хангах ажлыг хариуцан гүйцэтгэдэг.

 Цусны төвийн бага эмч Г.Туяа хувиасаа 400 гаруй мянган төгрөг гаргаж ажлын байраа тохижуулж доноруудад ээлтэй орчин бүрдүүлэн энэ жилийн цусны 64.0 хувийг суурин хэлбэрээр буюу эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бэлтгэжээ. Өмнөх жилүүдэд донороос цус авах үйл ажиллагааг явуулаар ихэвчлэн зохион байгуулж ирсэн байна.

Энэ он гарснаар хойш 75 донороос 32765 грамм цус бэлтгэж, 32045 грамм бүтээгдэхүүнийг тасаг нэгжийн хэрэгцээнд нийлүүлсэн аж.

Цусны салбар төвийн нөөцөд 40190 грамм цус, цусан бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан орчинд найдвартай хадгалж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх нөхцлийг бүрэн хангаж, технологийн зөрчил гаргалгүйгээр  ажиллаж байгаа гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Мөн цус,цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг ханган, ажиллахад стандартын шаардлага хангасан цус цуглуулах, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх зориулалтын 64 нэр төрлийн 400.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр  хангагдсан байна.


Холбоотой мэдээ