Нийт малын 10 орчим хувь нь төллөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 21:11:31

Төв  аймаг энэ хавар 1 сая 987 мянган хээлтэгчээс  1 сая 830 орчим мянган  төл хүлээн авах тооцоо буйгаас одоогийн байдлаар 189 мянган төл гарсан нийт төлийн 10 орчим хувийг эзлэж байна.

Үүнээс ботго 17, унага 1036, тугал 5132, хурга 100743, ишиг  82460 төл тус бүр мэндэлжээ. Алтанбулаг, Аргалант, Лүн, Өндөрширээт, Баян-Өнжүүл сум хамгийн их буюу 17120-42926 төл, Баянцагаан, Баянчандмань, Борнуур, Мөнгөнморьт,Угтаалцайдам, Зуунмодод 149-320 төл байна.

Өнгөрсөн жил зуншлага тааруу байсны улмаас баруун талын Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Лүн зэрэг  суманд хаваржилт хүндрээд буйг ХХААГ мэдээллээ. Улс, орон нутгаас шаардлагатай дэмжлэг хүргэж байгаа ч, хүрэлцээ хангамж тааруу байна. Гэсэн ч хүндрэлийг хохирол багатай даван туулахад нэмэр болж, НҮБ-ын ХХАА-н байгууллага дээрх сумын малчдад дэмжлэг үзүүлэхээр болсныг  ХХААГ-ын дарга Л.Даваасүрэн дуулгалаа.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ