Төв аймагт дахин дөрвөн ихэр хурга төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 17:45:05

Төв аймагчууд 3 сарын 30-ны өдөр дахин ихэр төл хүлээн авчээ. Эрдэнэ сумын Чулуутын, 2-р багийн малчин Г.Батбаярын илүү нугаламт хониноос дөрвөн ихэр хурга төрж, энэ хаврын ихэр төлийн тоог нэмжээ.

2016 онд сумын мянгат малчин болсон Г.Батбаяр нийтдээ 1044 толгой малтайгаас хонь 585, ямаа 407, үхэр 49, адуу гурав байна. Нутаг уснаасаа  анх удаа дөрвөн ихэр хурга хүлээж авсан түүний хувьд мал сүргээ өсгөн үржүүлж, Монгол Улсын гавъяат малчин болох зорилт тавьжээ.

Үүний өмнө Бүрэн сумын малчин Б.Эрдэнэболдын хотонд  дөрвөн ихэр хурга төрсөн юм.  

Төв аймгийн Эрдэнэ сум энэ хавар 82081 толгой хээлтэгчээс 4470 гаруй төл хүлээж авад байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ