АНУ руу аялахгүй байхыг анхаарууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-07 20:03:27
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын хэд хэдэн хотод гал нээсэн хэрэг гарсантай холбогдуулан тус улс руу зорчихгүй байхыг Венесуэл, Уругвай иргэддээ анхааруулжээ.


Даваа гарагт Уругвайн Гадаад хэргийн яам мэдэгдэл хийж, гэмт хэрэг, эмх замбараагүй байдал, хүчирхийлэл, үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт өсөн нэмэгдэж байгаа АНУ руу аялахгүй байх, аялахаар төлөвлөсөн бол анхаарал болгоомжтой байхыг иргэддээ зөвлөсөн байна. Мөн тус улс “CEOworld Magazine” байгууллагаас гаргадаг дэлхийн хамгийн аюултай 20 хотын жагсаалтад багтсан Детройт, Балтимор, Альбукерке зэрэг хотоор аялахгүй байхыг анхааруулжээ.


Түүнчлэн Венесуэлийн ГХЯ АНУ-ын Техас муж улсын Эль-Пасо, Огайо муж улсын Дейтон хотуудад аль болох аялахгүй байх, төлөвлөсөн бол аяллаа хойшлуулах, аяллаар явж байгаа бол сонор сэрэмжтэй байхыг иргэддээ анхааруулсан байна.

Холбоотой мэдээ