Аюулгүйн нөөцөд 1900 тонн өвс бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-08 12:08:59

Булган /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын энэ оны 285 дугаар тогтоолд зааснаар Булган аймгийн хэмжээнд өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлж өвс 1900, тэжээл 540 тонныг бэлтгэх даалгавартай.

          Ирэх өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор сум бүр аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 30 тонн тэжээл нөөцлөхийн дээр аймгийн нөөцөд 300 тонн өвс, 60 тонн тэжээл бэлтгэх шаардлагатай гэж албаныхан үзжээ.

Өнгөрсөн оны жилийн эцсээр Булган аймаг 3,3 сая толгой мал тоолуулсан бол нийт мал сүргийг хонин толгойд шилжүүлснээр 5,9 сая толгой малд  өвс, тэжээл бэлтгэхээр тооцсон байна.

          Шороон гахай жилийн хавар төлөө сайн бойжуулж, малын хорогдол өмнөх оноос бараг тав дахин бага байж, мал сүрэг өсөх магадлалтайг тооцож, хадлан тэжээл ахиухан бэлтгэх хэрэгцээ нэмэгдэж байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ