“Walmart” зэвсгийн борлуулалтаа зогсоох бодолгүй байна

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-06 12:17:03

НЬЮ-ЙОРК. /USA Today/. Техас муж улсын Эль-Пасо хотод болон Охайо муж улсын Дейтон хотод зэвсэгт этгээд гал нээж олон хүнийг хөнөөсөн хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан хэдий ч “Walmart” компани зэвсгийн борлуулалтаа зогсоох бодолгүй байна. Энэ тухай тус компанийн төлөөлөгч Рэнди Харгроув мэдэгджээ.


Walmart” компанид галт зэвсгийн худалдаатай холбоотой хатуу дүрэм журам үйлчилсээр ирсэн гэдгийг Харгроув онцлон тэмдэглэжээ.


АНУ-д гал нээсний улмаас 30 хүн амиа алдсан хэрэг гараад удаагүй байгаатай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд галт зэвсэг болон зэвсгийн борлуулалтаа хязгаарлахыг хэд хэдэн олон нийтийн байгууллага “Walmart”-д уриалсан байна. 


Галт зэвсэг худалдан авах насны хязгаарлалтыг 21 хүртэлх болгож нэмэгдүүлэхээ “Walmart” компани өнгөрсөн оны 3 дугаар сард мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн онд Флорида муж улсын Паркленд хотын дунд сургуульд гэмт этгээд гал нээсний улмаас 17 хүн амиа алдсан хэрэг гарснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа энэ тухайгаа мэдэгдсэн байна. 


"Walmart” компани нь АНУ-ын томоохон сүлжээ дэлгүүрүүдийн нэгийг эзэмшдэг билээ.

Холбоотой мэдээ