Улаанбаатарт 20-22 хэм дулаан, бороотой

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-06 07:14:59
@s_munkhbaatar

Улаанбаатарт /МОНЦАМЭ/. Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр их бороо орно.


Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2019 оны 08 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлхц цагагаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 20-22 градус дулаан байна.

Холбоотой мэдээ