Газар хөдлөлт болох хамгийн эрсдэлтэй бүсээр Улаанбаатар, Эрдэнэт хотуудыг нэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-05 15:55:11

Монгол Улсад 1957 оны хүчтэй газар хөдлөлтөөс хойш, олныг цочирдуулсан газар хөдлөлт бүртгэгдээгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Говийн чоно-2016" олон улсын сургалтын өнөөдрийн хэлэлцүүлгээр Улаанбаатар хотынхон гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага, сургуулилтуудыг тогтмол хийж, занших шаардлагатайг онцлов. Судлаач, шинжээчид Монгол Улсад газар хөдлөлт болох хамгийн эрсдэлтэй бүсээр Улаанбаатар, Эрдэнэт хотуудыг нэрлэжээ. Улаанбаатар хотын тухайд яг Монгол Улсын газар хөдлөлтийн эрсдэлтэй хоёр бүсийн уулзварт байрладаг. 

Харин Орхон аймгийн хувьд Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр нь долоо хоног бүрийн гурав болон тав дахь өдрүүдэд тэсэлгээ хийдэг. Үүний улмаас Орхон аймгийн төв хэсэг буюу барилга олноор баригдсан газруудад хүчирхийлэл мэдрэгддэг байна. Энэ нь газар хөдлөлтийн онцгой бүсийн  эрсдэлтэй гэсэн үг. Орхон аймаг буюу Эрдэнэт хотод газар хөдлөлт болбол Монгол Улсад асар их эдийн засгийн хохиролтой. Иймээс газар хөдөлж, чичирхийлэл мэдэгдэхээс гэнэтийн гамшигт үзэгдэлд хэрхэн иргэдээ бэлдэх вэ  гэдэгт анхаарч, дасгал сургуулилтыг хийх шаардлагатай гэж үзэн АНУ-ын элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал болон ОБЕГ хамтран хийх “Говийн чоно” сургалт дадлагын үеэр байнга сануулдаг болсон байна. 

Нийслэлийн  40,50 мянгат гэх мэт хуучны барилгууд газар хөдөлбөл хамгийн түрүүнд өртөх аюултай гэсэн үнэлгээг Мэргэжлийн хяналт байцаагчид хийж, нурах аюултай барилгын жагсаалтыг гаргасан. Цаашид ч сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгат үнэлгээ хийж, эрсдэлтэй газруудыг яаралтай  бүртгэж, нураах эсвэл нэмэлт хүчитгэл хийх шаардлагатай гэж ОБЕГ үзэж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ