Охиныхоо дүрд хувиран шоронгоос оргохыг завджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-05 13:57:38

НЬЮ-ЙОРК. /New York Post/. Бразилийн гэмт хэргийн бүлгийн нэгэн толгойлогчийн өсвөр насны охин шиг хувцаслан шоронгоос оргох гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэн тухай “New York Post” сонин мэдээлжээ.


Хиймэл үс, баг зүүж, ягаан подволк өмссөн 42 настай хар тамхины наймаачин Клаувино да Силвагийн хувирал тун үнэмшилтэй байсан хэдий ч хэтэрхий их сандарч байсан нь шоронгийн ажилтнуудад мэдэгдэж, баригджээ. 


“Тагжгар” хочит Клаувино да Силва өөрийг нь эргэн ирсэн 19 настай охиноо шоронд үлдээхээр төлөвлөж байсан аж. Рио Де Жанейро хотын шоронгийн захиргаа Силвагийн хэрхэн зүсээ хувилгасныг харуулсан дүрс бичлэгийг нийтэд дэлгэсэн байна. 



Холбоотой мэдээ