Лондонд хэт барууны үзэл баримтлагчийг дэмжигчид жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-05 12:35:39

ЛОНДОН. /Press Association/.  Хэт барууны үзэл баримтлагч, хэт давруу үзэлт “Английн батлан хамгаалах лиг” бүлэглэлийг үүсгэн байгуулагч Томми Робинсоныг дэмжигчид ням гарагт Лондон хотын төвд жагсжээ. 


“Press Association” агентлагийн мэдээлснээр, цагдаа нар уг жагсаалын үеэр 24 хүнийг баривчилсан бөгөөд тэдний дунд Робинсоныг дэмжигчид төдийгүй түүний үзэл суртлыг эсэргүүцэгч “Stand up to racism” хөдөлгөөнөөс зохион байгуулсан жагсаалд оролцогсод байгаа аж.


Жинхэнэ нэрийг нь Стефен Яксли-Леннон гэдэг Томми Робинсон нь шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр өнгөрсөн сард есөн сар хоригдох ялаар шийтгүүлжээ. Тэрбээр 2017 онд шүүхийн танхимд зураг авах хоригийг зөрчиж, Английн Хаддерсфилд хотын насанд хүрээгүй хүүхдийг секст уруу татагч бүлэглэлийн гишүүдтэй холбогдох хэргийг Лондоны шүүхийн танхимаас онлайнаар шууд дамжуулсан учир ийм ял шийтгүүлсэн байна. Уг бүлэглэлийн гишүүдийн дийлэнх нь Энэтхэг, Пакистан гаралтай аж.


Холбоотой мэдээ