Борхайрхан уулыг тахилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-08-02 11:29:04

Увс /МОНЦАМЭ/. Баруун Монголын их тахилгат уулсын нэг Хяргас суманд орших Борхайрхан уулын тахилга наадам боллоо. Хайрханыг Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хорьдугаар зууны манлай бөх, дархан аварга Хорлоогийн Баянмөнх гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамтаар тахисан байна.

Тахилгын баяраар зургаан насны хурдан морь уралдаж, хүчит 64 бөх барилдсан бэсрэг наадам боллоо. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх нь Хяргас сумын Борхайрхан уулын бэлд төрж өссөн бөгөөд энэ нутагт хүүхэд ахуй насаа өнгөрөөжээ.  

Холбоотой мэдээ