Өлгий сумын түүхт 60 жилийн ойн баяр наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-08-01 13:16:02

Увс /МОНЦАМЭ/. Өлгий сум үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баяр наадам наймдугаар сарын 01-нд эхэллээ. 

Сумын ЗДТГ-аас түүхт ойгоо угтаж сумын  өнгө төрхийг сайжруулах, тохижилт, бүтээн  байгуулалтын ажлыг өрнүүлсэн байна.

Баярын хурал, хүндэтгэлтийн тоглолт болж Өлгийн улаан үүлдрийн ямааны хөшөөний нээлт үндэсний бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сур харвах зэрэг тэмцээн наадгай үргэлжилж байна.

Сумын түүхт 60 жилийн ойн баяр наадамд Баян-Өлгий аймгийн баруун бүсийн даншиг наадамд уралдсан Завхан, Говь-Алтай, Ховд, аймгийн хурдан морьд  уралдахаар иржээ.

Өлгий сумын ойн баярт Монгол Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын харцага Т.Баасанхүү нарын бөхчүүд зодоглож байна.

 

Холбоотой мэдээ