Түймрийн улмаас 23 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-31 11:04:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд он гарсаар 88 удаагийн ой хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 50 мянган га ой, 255 мянган га хээрийн талбай түймэрт өртжээ. 


Энэ онд Улаанбаатар хот болон Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 305 мянган га талбай түймэрт өртсөн байна.  Дээрх түймрийн улмаас байгаль орчинд 23 тэрбум 583 сая төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449 сая 663 мянган төгрөгийн зардал гарсан тухай Онцгой байдлын ерөнхий газар мэдээлэв.

Холбоотой мэдээ