АНУ Украинд цэргийн шинэ технологи нийлүүлнэ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-04-05 10:15:53

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-аас үзүүлж буй 335 сая долларын аюулгүй байдлын тусламжийн хүрээнд тус улс Украинд цэргийн шинэ технологи нийлүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Петер Порошенко мэдэгдэв.

"АНУ-ын нийслэл Вашингтон хотод айлчлах үеэрээ тус улсаас Украинд үзүүлж буй 335 сая долларын тусламжийн сүүлийн багцыг хүлээн авахаар боллоо. Энэ багцад шинэ технологи багтаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм" гэж тэрбээр “Fox News” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

АНУ-аас Украинд үзүүлж буй тусламж сайжирч байгаа бөгөөд хоёр улс үр дүнтэй хамтын ажиллагаа, хамтарсан сургалтын хөтөлбөр явуулж байгааг тэрбээр онцолсон байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ