ӨНӨӨДӨР: Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын дүнг танилцуулна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-07-29 07:41:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 29-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Багшийн хөгжлийн ордонд Бага боловсролын багш нарын “Математик” зуны сургалт эхэлнэ. Утас: 86061497

10.00 цагт  Төрийн ордонд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентопын айлчлал эхэлнэ.

11.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгийн засаг захиргаадын харилцаа хамтын ажиллагааны дээд хэмжээний 24 дэх уулзалт”-ын зохион байгуулагч нар тус уулзалтын талаар мэдээлнэ.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Монгол Улсын шүүхийн 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүнг танилцуулна. Утас: 99122141, 96664674

16.00 цагт УЕПГ-ын Эрүүгийн хэргийн төв архивт ТИКА-аас архивын зориулалтын нягтаршуулсан шүүгээ хандивлана. Утас 80909029, 99847727

17.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд Сүхбаатар аймгаас төрсөн зураач, урчуудын “Тал нутгийн өнгө” үзэсгэлэнгийн нээлт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах "Англи хэлтэй залуус" хөтөлбөрийн зохион байгуулагч нар тус хөтөлбөрийн талаар мэдээлнэ.

11.30 цагт Баянгол дүүрэгт хийж буй хууль бус томилгооны талаар иргэд мэдээлнэ. Утас: 90165775

Холбоотой мэдээ