Осол давтагдсан зам дээр дүн шинжилгээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 09:36:18

Саяхан Өвөрхангай аймгийн Сант сумын залуус аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд оролцохоор ирж явах замдаа осолдож, гурван хүн газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Аймгийн төв Арвайхээр сумаас зүүн тийш 60 км зайд орших “Хүйтний хөндий” хэмээх уг газарт өнгөрсөн оны 10 дугаар сард мөн дээрх байдлаар осол гарч, эмэгтэй жолоочтой жижиг тэрэгний гурван зорчигч нас барж байсан юм.

Тиймээс аймгийн Цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, Өвөрхангай АЗЗА ТӨХК болон бусад холбогдох албаныхнаас тус газар дүн шинжилгээ хийлээ. Үзлэгээр уг замын хэсэг бага зэрэг суулт өгч байгаагаас бус осол аваар гаргаад байхаар ноцтой өөрчөлтгүй хэмээн тогтоосон юм. Суулт 10-13 см өгсөн ба жолооч 80 км-ээс илүү хурдтай явах боломжгүй аж.

Тиймээс дээрх ослууд согтуугаар жолоо барьсан, хурд хэтрүүлсэн, хамгаалах бүс зүүгээгүй зэрэг шалтгааны улмаас гарсан хэмээн үзэж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ