МАГАТЭ-гийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-07-26 10:15:45

ВЕНА. /Reuters/. Олон улсын атомын эрчим хүчний байгууллагын /МАГАТЭ/ тэргүүн агсан Юкия Аманогийн халааг хэн авах талаар тус байгууллагын удирдлагын зөвлөл пүрэв гарагт хуралджээ.


МАГАТЭ-гийн тэргүүний албыг 2009 оноос хойш хашсан Ю.Амано долдугаар сарын 18-нд өвчний улмаас таалал төгссөн юм. Удирдлагын зөвлөл Ю.Аманод хүндэтгэл үзүүлж, гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлсэн байна.


Пүрэв гарагт Вена хотноо болсон удирдлагын зөвлөлийн уулзалтын үеэр МАГАТЭ-гийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Румын улсын дипломатч, МАГАТЭ-гийн ерөнхий зохицуулагч Корнель Ферутаг томилжээ. Тэрбээр Ю.Аманотой ойр ажилладаг байсан бөгөөд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээг дэмжигчдийн нэг ажээ. 

Холбоотой мэдээ