ӨНӨӨДӨР: "Нөхөрлөл" олон улсын хүүхдийн уран зургийн үзэсгэлэнг нээнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-07-25 07:42:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 25-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.30 цагт “Тэди” төвийн зүүн талын авто замд Улаанбаатар хотын замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Тээврийн цагдааагийн албанаас нийслэлийн 5 замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах талаар мэдээлнэ. Утас: 96019643

11.00 цагт Спортын төв ордонд Пара пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Дэлхийн дээд амжилт шинэчилсэн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ тус тэмцээний талаар мэдээлнэ.

11.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн Орд галерейд Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба, Үндэсний туршилтын бага сургууль хамтран "Нөхөрлөл" олон улсын хүүхдийн уран зургийн үзэсгэлэн нээнэ. Утас: 88444845

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Өмнөговь аймгийн малчид бэлчээр хамгааллын асуудлаар мэдээлнэ.

13.30 цагт “Синдура Мед” эмнэлэгт Монгол, Төвд үе  нугалмын хөдөлгөөнт гар заслын аргаар нуруу нугаламын суулт гажгийг засах анхдугаар сургалт зохион байгуулж буй бариа засалч лам нар сэтгүүлчидтэй уулзана.

Холбоотой мэдээ