Ким Жөн Ун шинэ шумбагч онгоцыг шалгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун шинээр бүтээсэн
шумбагч онгоцыг шалгасан талаар тус улсын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.
“KCNA” агентлагийн мэдээлснээр, улсынхаа батлан
хамгаалах салбарын хүчин чадлыг бэхжүүлэхийн тулд тэнгисийн цэргийн тоног
төхөөрөмжийг хөгжүүлэх ёстой гэж Ким Жөн Ун төлөөлөгчдөд хэлсэн ажээ. Уг шумбагч
онгоцыг БНАСАУ-ын зүүн эргийн ойролцоо байршуулна гэж дээрх мэдээнд тэмдэглэсэн
боловч баазын байршил болон онгоцны үзүүлэлтийн талаар дурдаагүй байна.
Харин АНУ-ын
мэргэжилтнүүдийн мэдээлснээр, баллистик пуужингууд хөөргөх хүчин чадалтай шинэ
шумбагч онгоцыг бүтээх ажиллагаа “Синпо” боомт хотод үргэлжилсээр байгаа ажээ. АНУ,
БНСУ-ын ирэх сард хамтран явуулах цэргийн сургуулийг Пёньяны засаг захиргаа
шүүмжилсний дараахан энэхүү шалгалт болсон байна.
БНАСАУ-ын удирдагчтай өнгөрсөн зургадугаар сард
уулзсанаас хойш хоёр талын харилцаа сайн байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд
Трамп даваа гарагт мэдэгджээ. Уг уулзалтын үеэр талууд цөмийн хэлэлцээгээ
үргэлжлүүлэхээр тохиролцсон хэдий ч тодорхой тов хараахан гараагүй байна.