Их говийн зоригтнуудын гавьяат үйлс бүтээсний 75 жилийн ойг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-07-22 22:28:25

Дорноговь /МОНЦАМЭ/. Өргөн сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн  ой, "Их говийн зоригтны өлгий"  гэж нутаг орноо алдаршуулсан баатарлаг малчдын гавьяат үйлс бүтээсний түүхт 75 жилийн ой,  баяр наадам долдугаар сарын 17-ноос 19-нд Өргөн суманд боллоо. 

Сумын ЗДТГ-аас түүхт ойг угтаж спорт цогцолбор барьж, хурдан хүлгүүдийн хөшөө, их говийн зоригтон хүмүүсийн дурсгалын хөшөө босгосноос гадна наадмын талбайгаа шинэчлэн тохижуулсан байна.

Ойн баяр наадмыг тохиолдуулан наадамчин олонд зориулж Сайншандаас нийтийн автобус 18-ны өглөө 07 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын гадаах талбайгаас Өргөн сум руу үйлчилжээ.

Хүчит бөхийн барилдаанд Өргөн сумын харьяат аймгийн арслан Т.Буянжаргал түрүүлсэн бол Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын начин Ц.Чимэддорж үзүүрлэв. 

Холбоотой мэдээ