Филиппинд эрүүл мэндийн онц байдал зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-23 10:34:25
Yesukheitumur Tumurbaatar

МАНИЛА. /CNN/. Филиппинийн Эрүүл мэндийн байгууллагын эрх баригчид хумхаа өвчний тархалтыг зогсоох зорилгоор улс даяар онц байдал зарлажээ. Энэ оны нэгдүгээр сараас хойш тус улсад хумхаа өвчний улмаас 450 гаруй хүн нас барсан байна.


Филиппинд энэ оны эхний зургаан сарын байдлаар хумхаа өвчин туссан 100 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 85 хувиар өссөн үзүүлэлт юм.


Мимаропа, Баруун Висайи, Төв Висайи, Хойд Минданао зэрэг бүс нутагт онц байдал зарлаад байгаа бөгөөд тус бүс нутгуудад Филиппинийн нийт хүн амын 20 орчим хувь нь буюу ойролцоогоор 20 сая хүн оршин суудаг байна.


Энэхүү өвчний вирусийн гол тээгч "Anopheles" эм шумуул /зөвхөн эм шумуул цус сордог/ хүний цусыг сорох үед вирус шумуулын шүлстэй хамт цусанд орж халдварладаг аж. Хумхаа туссан үед эхэндээ яг ханиадны ижил шинж тэмдэг илэрдэг бол цаашлаад толгой өвдөх, булчин болон үе мөч янгинах, бүх биеэр юм туурах, халуурах шинж тэмдгүүд илэрдэг байна.


ДЭМБ-ын мэдээлснээр, жил бүр хэдэн сая хүн хумхаа өвчин тусаж, тэдний 500 мянга гаруй нь өвчний хүндрэлийн улмаас эмнэлэгт хүргэгддэж, 12500 орчим нь нас бардаг байна.

Холбоотой мэдээ