Тэгш ой, тэмдэглэлт баярууд үргэлжилнэ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-07-20 21:53:54

Увс /МОНЦАМЭ/.Энэ сарын 6-11-нд Увс аймгийн сумдын болон аймгийн баяр наадам болсон. Гэлээ ч тэмдэглэлт баяр, ойтой зарим сумдын баяр наадам маргаашнаас эхэлнэ.

Долдугаар сарын 20-ноос 21-нд Увс аймгийн Зүүнхангай суманд "Түмэн адуу"-ны баяр болох бол 21-нээс 23-нд Тариалан сумын баяр, Ураг овгийн наадам болно.

Харин долдугаар сарын 25-наас 26-нд Баруунтуруун сумын 60 жилийн ойн баяр наадам, наймдугаар сарын 1-нээс 2-нд Өлгий сумын 60 жилийн ойн баяр наадам тус тус болно.

Мөн энэ сарын 20-ноос 21-нд Түргэн сумын сургуулийн 80 жилийн ой болно. Харин долдугаар сарын 17-ноос 19-нд Дөрвөд Далай хааны Баатар засгийн хошууны засаг Ноён Тайж баян Бадамын удмынханы ургийн баяр Түргэн сумын Хөхөөн ам хэмээх газар болжээ.

Үүнээс гадна ирэх наймдугаар сарын 4-нд Язгуур урлагийн олон улсын их наадам Түргэн сумын Хиргэнэ хэмээн газар болох бол наймдугаар сарын 8-наас 9-нд Завхан суманд "Түмэн тэмээ"-ний баяр болно.

 

Холбоотой мэдээ