Нийслэлийн долоон байршилд газар дуудлагаар худалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-19 13:24:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 31-нд www.mle.mn цахим системээр газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна.


Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлаг худалдаа явуулах журам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны А/169 дүгээр тушаалаар батлагдсан “Газрын биржийн цахим системийг ажиллуулах журам”-ын дагуу явуулна.


Дуудлага худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг гчдын хүсэлтийг энэ сарын 28-ны 09.00 цагаас 30-ны 17.00 цаг хүртэл хүлээн авна. Харин дуудлага худалдааны үнийн саналыг энэ сарын 31-ны өдрийн 09.00-15.00 цаг хүртэл хүлээн авах аж.

д/д

Газрын байршил

Зориулалт

 

Хэмжээ

/га/

Дуудлага худалдааны анхны үнэ /төг/

1

Хан-Уул

Орон сууц

 

2

225 340 000

2

Хан-Уул

Орон сууц

 

2

225 340 000

3

Сонгинохайрхан

Аж ахуйн

 

1

83 568 277

4

Сонгинохайрхан

Аж ахуйн

 

1

84 494 282

5

Сонгинохайрхан

Аж ахуйн

 

1

44 960 000

6

Сонгинохайрхан

Хүлэмжийн аж ахуй

 

1

27 300 000

7

Налайх

Үйлдвэрлэл

 

1


19 300 000



Дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн бүрдүүлэх материал:


-Хүсэлт маягтаар гаргана.

-Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;

-Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

-Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;

-Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа, Зориулалт: Дэнчингийн үнэ/

Холбоотой мэдээ