Ажил үйлсээрээ манлайлсан алба хаагчдад цол олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-18 17:36:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын 98, Дотоодын цэргийн 97, Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн түүхт ой болон Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр албандаа идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдад шагнал гардуулж, цол олгов. 



Шагналыг ЦЕГ-ын байранд тус газрын дарга С.Баатаржав гардуулсан юм. Цагдаагийн гавьяа тэмдгээр 18 алба хаагч, Хүндэт жуух бичгээр 47 алба хаагч, Дотоодын цэргийн алдар тэмдгээр хоёр алба хаагчийг тус тус шагнав. 


Харин ажил хөдөлмөрөөрөө манлайлж ажилласан 11 алба хаагчийг хугацааны цагдаагийн цол ахиулан олгосон тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв.



Холбоотой мэдээ