Улаанбурхан өвчин нэмэгдэх магадлал өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-04 13:27:11

Дорнод аймгийн БОЭТ-ийн сүүлийн 10 хоногийн мэдээгээр улаан бурхан өвчин нэмэгдэж болзошгүй байна гэлээ.

Оны эхний гурван арын байдлаар нийт цочмог халдварт өвчний 49.2 хувийг гар хөл амны өвчин, салхин цэцэг зэрэг халууралт цэврүүт тууралттай хам шинж, 13,8 хувийг улаанбурхан, улаан эсэргэнэ, гахай хавдар зэрэг халууралт тууралттай хам шинж, 0.2 хувийг цусан суулга буюу цусархаг суулгалтын хамшинж бүртгэгдэж, цаашид улаанбурхан өвчний халдвар нэмэгдэж, 0-9 сартай хүүхэд болон дархлаа суларсан хүмүүс, жирэмсэн эхчүүд уг халдвараар өвчлөх хандлагатай байгаа тул иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ