Уулын Карабахад мөргөлдөөн үргэлжилсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-04 11:01:24

БАКУ. /TASS/. Уулын Карабахын мөргөлдөөний бүсийн байдал хурцадмал байгаа бөгөөд талууд хоорондын мөргөлдөөн үргэлжилсээр байна гэж Азербайжаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Вагиф Диаргяхлы “ТASS” агентлагт мэдээлжээ.

"Карабахын мөргөлдөөний бүсэд байлдааны ажиллагаа өрнөж байна. Одоогийн байдлаар Тертер, Агдерински, Физүли чиглэлд мөргөлдөөн үргэлжилж байна" гэж тэрбээр мэдэгджээ.

Уулын Карабахтай холбоотой Армен болон Азербайжаны хоорондох зэвсэгт мөргөлдөөн дөрөвдүгээр сарын 2-нд шилжих шөнө дахин хурцаджээ. Карабахын мөргөлдөөнд оролцогч талууд холбогдох шугамын дагуу түр эвлэрэх гэрээг зөрчсөн гэж бие биеэ буруутгасан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ