Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-04 08:04:16

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 4. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 27. Сумъяа гараг.

Чөдөр одтой, 3 хөх  мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага:  Нэр өнгө. Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 23 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Ханш нээх улирал 16 цаг 33 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Холбоотой мэдээ