“Эх орноо хамтдаа дуулья” цэнгүүн наадмын хоёр өдөр үргэлжиллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-07-13 23:05:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олонд зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулья” цэнгүүнийг наадмын хоёр өдөр зохион байгууллаа.

Энэ жилийн цэнгүүний онцлог нь залуучуудын сонсох дуртай олон уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн сороороо хоёр өдрийн турш төв талбайд нийслэлчүүддээ, наадамчин олондоо зориулан тоглов.

Энэхүү цэнгүүний талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Монгол түмний  их баяр наадам маань ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн нь дэлхийн олон улсын жуулчид, судлаачдын сонирхлыг татаж, Монгол наадмыг үзэж сонирхохоор ирдэг жуулчдын тоо жил бүр өссөөр байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.







Энэ жилийн цэнгүүнд Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн болон рок попын одод, "Яг түүн шиг", "Voice", "Авьяаслаг монголчууд" шоуны шилдэг оролцогчид ая дуугаа өргөсөн юм. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ы "Top line" хамтлаг уг цэнгүүнд оролцлоо. Шоу тоглолтын үеэр Сөүл-Улаанбаатар хот ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Сөүл хот 100 гэрэлт дроны үзүүлбэрээр бэлэг барьсан юм.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ