Аймгийн наадамд 230 гаруй хурдан хүлэг уралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-14 22:53:16

Увс /МОНЦАМЭ/. Увс аймаг байгуулагдсаны түүхт 94 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд 230 гаруй хурдан хүлэг тоосоо өргөлөө. Энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдааны үеэр ямар нэгэн зөрчил маргаан, аваар осол гараагүй бөгөөд нэг хүүхэд мориноосоо унасан ч ноцтой бэртэж гэмтээгүй байна.

Улаангом сумын уяач Б.Магсар, Тариалан сумын уяач Б.Бямбацогт, Хяргас сумын уяач Д.Насанбаяр, Өлгий сумын уяач З.Дашдэндэв, Наранбулаг сумын уяач Ж.Цогт-Очир, Тэс сумын уяач Н.Намхайбаяр нар "Аймгийн алдарт" уяач цол хүртсэн юм. Увс аймгийн баяр наадамд айрагдсан морьдыг уншигч та бүхэндээ толилуулъя.

Азарга

1. Б.Мөнхбаярын халтар Малчин сум

2. Ц.Балжиннямын хар Тэс сум

3. Т.Нямхүүгийн хүрэн Өндөрхангай сум

4. М.Ганбаатарын хонгор халзан Улаангом сум Хархираа баг

5. Б.Мягмарсүрэнгийн хээр Тэс сум

Их нас

1. Д.Даваанямын халтар Тэс сум

2. П.Лхагважавын хээр Тэс сум

3. Д.Эрдэнэбатын алаг Завхан сум

4. Б.Эрдэнэсүрэнгийн бор Завхан сум

5. Д.Жавзанжамъяны хүрэн Тэс сум

Соёолон

1. Ванчинхүүгийн шархал Өлгий сум

2. Наянтайн хээр Завхан сум

3. С.Энх-Амгаланы хул Завхан сум

4. Д.Гэрэлбатын хээр Завхан сум

5. Б.Хосбаярын бор Завхан сум

Хязаалан

1. Х.Сүхбаатарын хул Түргэн сум

2. Б.Сүхбаатарын хонгор халзан Завхан сум

3. Д.Содовын буурал Өлгий сум

4. Ж.Ганзоригийн шарга Тэс сум

5. З.Дэндэвийн саарал Өлгий сум

Шүдлэн

1. С.Энх-Амгаланы хул Завхан сум

2. П.Лхагважавын хүрэн Тэс сум

3. Б.Мягмаржавын хээр Сагил сум

4. Т.Нямхүүгийн хар Өндөрхангай сум

5. Б.Эрдэнэсүрэнгийн бор Завхан сум

Даага

1. Б.Галбадрахын хүрэн Наранбулаг сум

2. Ч.Рагчаан хүрэнхалзан Тэс сум

3. А.Амгаланбаатарын саарал Наранбулаг сум

4. З.Баянжаргалын хүрэн Өлгий сум

5. Д.Гэрэлбатын хонгор Завхан сум

Жороо

1. Б.Бат-Өлзийгийн хүрэн Наранбулаг сум

2. Л.Чимэдцэрэний бор Улаангом сум

3. Б.Банзрагчийн хар Тэс сум

4. Ганболдын цавьдар Улаангом сум

5. Д.Цэдэнбалын хүрэнхалзан Улаангом сум

Хатираа

1. Д.Энхжаргалын хүрэн Улаангом сум

2. Н.Ганзоригийн хээр Тэс сум

3. Н.Нямжавын хүрэн Сагил сум

4. Б.Бэгзжавын хүрэн Тэс сум

5.Д.Батзоригийн хүрэн Улаангом сум

Холбоотой мэдээ