Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга цэц мэргэнээ сорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол болон бөхийн нэгийн давааны дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,
УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар сурын талбайд зочилж
наадамчин олонтой мэндчиллээ.
Энэ үеэр Монгол Улсын
Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар нум эвшээлгэж сум
тавьсан юм. Тэд тус бүр тав таван сумаар харваж цэц мэргэнээ сорив.
Үүний
дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр, наадмыг сурвалжилж буй
сэтгүүлчдэд товчхон ярилцлага өгөхдөө, “Нар, хур тэгширсэн сайхан наадам болж байна. Сурын талбайгаас монголчууддаа
наадмын мэндийг дахин дэвшүүлье. Уламжлал ёсоор сур харвана гэж бэлтгэлээ
хийсэн ч сэтгэл догдлоод жаахан хумигджээ. Холоос тавихад онолоо” гэсэн юм.
Б.Болд
Гэрэл зургуудыг Т.Чимгээ, Б.Чадраабал