Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-07-10 14:33:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв.





Ёслолд төрийн өндөрлөгүүдээс гадна УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагууд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нарын төлөөлөл оролцсон юм.



Холбоотой мэдээ