“The Hu” хамтлагийн уран бүтээлчид Соёлын тэргүүний ажилтан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-07-10 13:34:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, спортын салбарт үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав.


Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр “Өнөр бүл” хүүхдийн төвийн туслах багш Ч.Дуламжав, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн тамирчин З.Нинаг шагналаа.

Мөн энэ өдөр “Хүннү” рок урсгалыг бий болгож, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа “The Hu” хамтлагийн уран бүтээлч Ц.Галбадрах, Н.Тэмүүлэн, М.Өнөмөнх, Г.Одбаяр, А.Жамбалдорж, Б.Батхүү нарыг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан байна.

Түүнчлэн хичээл зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж буй зарим залуусыг салбарын болон залуучуудын байгууллагын шагналаар шагнаж урамшуулсан юм.

Холбоотой мэдээ