AutoCad програмын сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 19:40:09

Мэргэжлийн боловсрол, сургалтын зүүн бүсийн арга зүйн төв дээр AutoCad программын сургалт  өнгөрсөн 7 хоногт явагдаж дууслаа. 

Сургалтад  Дорнод МСҮТ, Дорнод Политехник коллежийн техникийн болон барилгын салбарын голлосон 24 багш хамрагдсан байна.

Сургалт анхан шатны болон дунд шатны түвшинд явагджээ. Сургалтаар голчлон техникийн салбарын багш нарын ажлын зураг зурах дадал, барилгын салбарын багш нарын интерейр дизайн, барилгын шугам зураг зурах хичээлүүдийг голчлон заасан юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ