Наадмаар дуу цахилгаантай бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-07-09 18:27:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11, 12-нд баруун аймгуудын нутгаар, 13, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст аагим халуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ.


Иймд  үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг малчид, иргэд, наадамчдад онцгойлон анхааруулж байна.  


Энэ сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Энэ сарын 11-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн баруун хэсгээр сэрүүхэн байх боловч бусад нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ